Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн асан, төрийн сайд асан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, зохиолч Жамъяангийн Мөнхбатад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Төрийн соёрхол" хүртээхээр болсон гэх мэдээлэл цахим орчинд өргөн тархсан.
Уг мэдээлэлд түүний Монголын түүх, тусгаар тогтнолын сэдэвтэй "Түүх мартахгүй", "Долоон бухан харвадаггүй" зэрэг кино зохиолыг үнэлэн Монгол Улсын Төрийн шагналын бүтээлд олгодог "Төрийн соёрхол"-оор шагнана хэмээн дурдсан байв.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
Албан ёсоор зарласан жагсаалтад "Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй", "Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал эмчилгээний арга, технологийг цогцоор нэвтрүүлсэн нь", "Бурхан багшийн босоо сэрэг дүр", "Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ", "Монгол орны ундны усан дахь уран", "Симфони вариац" зэрэг бүтээлүүд Төрийн шагнал хүртсэн бөгөөд Ж.Мөнхбатын нэр багтсангүй.
Иймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд түгээд байсан "Ж.Мөнхбат Төрийн соёрхол хүртэнэ" гэх мэдээлэл худал болох нь албан ёсны жагсаалтаар тодорхой боллоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!