Цаг уурын байгууллагаас 7-р сарын 18-20-ны өдрүүдэд баруун, төв, говь болон зүүн аймгуудын зарим нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг анхаарууллаа.

Өнөөдөр (7-р сарын 18) баруун болон төвийн аймгуудын зарим газар, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар аадар бороо орж, зарим газарт салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Улаанбаатар хотод үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө +26…+28°C дулаан байх төлөвтэй.

Иргэд, малчид, жолооч, тээвэрчид үер ус, мөндөр, хүчтэй салхины эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

07-р сарын 17-ны 20 цагаас 07-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.  

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16…+21 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:   Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.