Цахим орчинд нийтлэгдсэн “Urban Talk” шоу нэвтрүүлгийн үеэр хэлэлцсэн агуулгатай холбоотой асуудлыг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлжээ. 

Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ) , “Цагдаагийн байгууллагаас тухайн нэвтрүүлгийг бэлтгэн нийтэлсэн студид холбогдуулан шалгах ажиллагаа явуулж байна” гэх мэдээллийг өгсөн байна.

Тус нэвтрүүлгийн үеэр оролцогчид “Өнчин таван охин олж, насанд хүрэгчдийн кино хийнэ гэж ярьж байсан” гэх агуулгатай зүйлс ярьсан нь олон нийтийн дунд хүчтэй шүүмжлэл дагуулаад байгаа юм. Одоогоор уг асуудалтай холбоотой шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан эцсийн дүгнэлт, шийдвэр гараагүй байна.