Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ганцат багийн “Хар горхи” гэх газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг долоодугаар сарын 21-ний өдрийн 16:10 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Түймэр гарсан газар нь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставаас хойд зүгт найман км, Түшиг сумын төвөөс зүүн зүгт 80 км-ийн зайд байрлаж байгаа юм.

Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар анги, Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд зэрэг нийт 25 хүн, дөрвөн автомашинтайгаар ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.