Улсын хэмжээнд 2026 оны эхний хагас жилийн буюу нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 2827 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн ажиллаж, 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дийлэнх буюу 2301 тохиолдол нь гал түймэр байсан бол 378 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол (зам тээврийн, усны болон уулын осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унасан зэрэг) байв.

Мөн 28 геологийн гаралтай аюулт үзэгдэл, 70 биологийн гаралтай аюулт үзэгдэл, 68 ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл бүртгэгдсэн байна.