Авто замын төлбөр авах цэгүүдийг 2022 оноос үе шаттай цахимжуулж эхэлсэн бөгөөд төлбөрийн нэхэмжлэл бүрэн барагдаагүй тохиолдол нэмэгдсээр байна.

2026 оны эхний зургаан сарын байдлаар нийт 22.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 9 тэрбум төгрөг төлөгдөж, 13.7 тэрбум орчим төгрөгийн төлбөр үлдэгдэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл дээр нийт 20 орчим тэрбум төгрөгийн авто зам ашигласны төлбөр төлөгдөөгүй байгаа аж. Үүнээс 500 мянгаас 1 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй 2183, 1 сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуйн нэгж байна.

Тиймээс иргэд тээврийн хэрэгслийнхээ төлбөрийн үлдэгдлийг урьдчилан шалгаж, боломжийн хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахыг Зам, тээврийн яам болон “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас зөвлөлөө.