Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр /2026.07.22/ 1781 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 696, хулгайтай холбоотой 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 59, гэмт хэргийн шинжтэй 86 мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдэж, 80 хүнийг эрүүлжүүлжээ.