Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогоор 58.09 сая толгой мал тоологдсон бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 115.7 сая толгой мал 21 аймаг, нийслэлийн хэмжээнд өвөлжиж, хаваржжээ.
Малын тоог бүсээр нь авч үзвэл баруун бүсийн таван аймагт хамгийн олон буюу 13.7 сая, хангайн бүсэд 13.6 сая мал бэлчээрлэж байна. Харин төвийн бүсийн аймгуудад хамгийн цөөн буюу 5.5 сая толгой мал тоологджээ.
Энэ өвөл, хаврын улиралд төв, баруун болон хангайн бүсийн зарим нутагт өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрээд байна. Тодруулбал, төвийн бүсийн Сүхбаатар, Дархан-Уул, Төв аймаг, хангайн бүсийн Өвөрхангай аймгийн зарим сум, мөн баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн зарим сумдад нөхцөл байдал хүндэрсэн бол Дорнод аймагт гэнэтийн аюулт үзэгдэл тохиолдсон байна.
Улсын хэмжээнд энэ жил 22.4 сая хээлтэгч төллөхөөс өнөөдрийн байдлаар 17.0 сая нь төллөж, нийт 16.8 сая төл хүлээн аваад байгаа юм. Үүний үр дүнд зун, намрын бэлчээрт 78.0 сая орчим толгой мал байх урьдчилсан тооцоо гарчээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!