Өнөөдөр 12:00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн автомашин мөргөлдсөн зам тээврийн ослын дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Урьдчилсан шалгалтаар 28 настай эмэгтэй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Lexus RX450 маркийн автомашин жолоодож явахдаа Toyota Probox, Toyota Crown, Toyota Prius 41, Hyundai Sonata 9 маркийн автомашинуудыг мөргөсөн байна.
Ослын улмаас хоёр зорчигч гэмтэж бэртсэн бөгөөд жолоочийн согтуурлын хэмжээ 3.35 промилл байсан нь тогтоогджээ.
Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь зам тээврийн ослын гол шалтгаануудын нэг болохыг онцолж, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд жолоо барихгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг иргэдэд дахин анхаарууллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!