Өнөөдөр 07:59 цагт ТБД андууд худалдааны төвийн 5 давхарт байрлах хоолны газарт гал гарсан тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж байна.
Гал унтраах ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа бөгөөд нөхцөл байдлын талаар албаныхан нэмэлт мэдээлэл өгөхөөр ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!