Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болжээ.
Тодруулбал, засварын ажлын үеэр 1 километр авто замын хэсэгт хүйтнээр зорох болон асфальт бетон хучилт авах ажил хийх тул өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана.
Замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагт хэвийн нээхээр төлөвлөжээ.
Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2026-2028 онд үе шаттайгаар гүйцэтгэх бөгөөд нийт 6.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн Замын сангаас зарцуулахаар төсөвлөсөн байна.
Нийслэлийн Замын сангийн орлого нь автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөр болон замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулийн орлогоос бүрддэг аж.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!