Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хилээр давхардсан тоогоор 4.086.6 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 491.9 мянга буюу 13.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Энэ хугацаанд улсын хилээр 2.075.4 мянган зорчигч орсноос 34.9 хувь нь Замын-Үүд, 25.4 хувь нь Чингис хаан олон улсын нисэх буудал, 10.4 хувь нь Гашуунсухайт, 7.9 хувь нь Алтанбулаг, 7.1 хувь нь Шивээхүрэн боомтоор, үлдсэн 14.3 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн байна.
Хилээр орсон зорчигчдын 1.599.4 мянга буюу 77.1 хувь нь Монгол Улсын иргэн, 476.0 мянга буюу 22.9 хувь нь гадаадын иргэн байжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Монгол Улсын иргэдийн тоо 156.9 мянга буюу 10.9 хувиар, гадаадын иргэдийн тоо 97.4 мянга буюу 25.7 хувиар тус тус өссөн байна.
Гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь ангилбал 55.0 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс, 39.3 хувь нь Европ, 2.6 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 1.3 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн иргэд эзэлжээ.
Харин улсын харьяаллаар нь авч үзвэл, хилээр орсон гадаадын иргэдийн 33.9 хувь нь БНХАУ, 33.1 хувь нь ОХУ, 11.9 хувь нь БНСУ, 3.0 хувь нь Япон, 1.9 хувь нь ХБНГУ-ын иргэд байсан бол үлдсэн 16.2 хувийг бусад улсын иргэд бүрдүүлсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!