ОХУ-ын Засгийн газар шатахууны экспортод тогтоосон түр хоригоо 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Мөн дизель түлш, усан онгоцны түлш болон газойлын экспортод тавьсан хязгаарлалтыг энэ оны есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.
Гэхдээ Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд болон гадаадын улс орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор шатахуун экспортлохыг зөвшөөрсөн байна.
ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон эрчим хүчний дэд бүтцэд Украины талаас хийж буй цохилтууд нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улс дотоодын шатахууны хангамжид хүндрэлтэй тулгарч байгаа юм.
Үүний улмаас Москва БНХАУ, Казахстан, Беларусь зэрэг орнуудаас шатахуун импортолж эхэлжээ. Тухайлбал, зургадугаар сарын 1-25-ны хооронд Беларусь улс дангаараа ОХУ-д 141 мянган тонн бензин нийлүүлсэн байна.
Шатахууны экспортын хоригийг сунгах шийдвэр нь ОХУ дотоодын зах зээл дэх түлшний нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой холбоотой гэж ажиглагчид үзэж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!