Улсын хэмжээнд 2026 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын нийт 66 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалан, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Нийт дуудлагын 54 нь объектын гал түймэр, 1 нь ой, хээрийн түймэр, 1 нь газар хөдлөлт, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байна.

Онцгой байдлын алба хаагчид иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.