Киргизстан улсад наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрээнд “Нүүдэлчдийн од” олон улсын хос дуучдын уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Тус уралдаанд Монгол, Орос, Америк, Швейцар, Турк, Кыргызстан, Казахстан, Узбекистан, Азербайжан, Беларусь зэрэг 10 орны нийт 20 уран бүтээлч оролцож, авьяас чадвар, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн байна.

Монгол Улсыг төлөөлөн Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Цэрэнчунт оролцож, амжилттай өрсөлдөн гуравдугаар байрын шагнал хүртлээ.
“Нүүдэлчдийн од” уралдаан нь оролцогч орнуудын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг харилцан сурталчлахын зэрэгцээ нүүдэлчин соёл, урлагийн уламжлалыг олон улсын түвшинд таниулах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!