Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны Зөвлөлийн 242 дахь удаагийн хурлаар 2029, 2031 оны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотуудаар Кенийн нийслэл Найроби, Германы Мюнхен хотыг тус тус сонголоо.

Ингэснээр 2029 оны ДАШТ Африк тивд анх удаа зохион байгуулагдах юм. Найроби өмнө нь 2017 оны U18, 2021 оны U20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж байсан туршлагатай.

Харин 2031 оны ДАШТ Мюнхен хотод болох бөгөөд Германд 2009 онд Берлинд болсон тэмцээнээс хойш анх удаа зохион байгуулагдана. Тэмцээнийг тус хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд явуулахаар төлөвлөжээ.

2027 оны хөнгөн атлетикийн ДАШТ Хятадын Бээжин хотод есдүгээр сарын 10-19-нд болно.