Сүүлийн өдрүүдэд суурьшлын бүс рүү баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэж буйг холбогдох албаныхан анхааруулсаар байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчин айлын гэр рүү өнгөрсөн шөнө баавгай халджээ. Тухайн айл нь Ерөө гол орчмоор нутаглаж байсан аж.
Иймд иргэд гэр орон, өвөлжөө, хаваржааны ойр байх малын сэг зэмийг холдуулах, булах, хадлан тэжээл бэлтгэж, жимс түүж хөдөө, орон нутагт явж байгаа иргэд хоолны хог хаягдлыг холдуулах, битүүмж сайтай байлгах, аль болох ойтой газраар аялахгүй байхыг албаныхан зөвлөлөө.
Мөн иргэд суурьшлын бүсэд баавгай харвал нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303, нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 1131-0005 дугаарт яаралтай залгаж, мэдэгдэх юм.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!