УПЕГ хар тамхи, мансууруулах бодисын илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Прокурорын газар, Хар тамхитай тэмцэх албатай хамтарч мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх талаар зөвлөгөөн зохион байгуулж, үр дүнг улирал бүр тооцон ажиллаж байна. Үүний үр дүнд 2026 оны 9 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”, мөн хуулийн 20.8 дугаар зүйл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” хэрэгт нийт 398 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 270 хүнд холбогдох 184 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсжээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 398 хүнийг яллагдагчаар татжээ. Тэдний 52 хувь нь 18-30, 44 хувь нь 31-44 насны иргэд, 15 хувь нь эмэгтэй, 85 хувь нь эрэгтэй байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!