Өнөөдөр буюу бямба гарагт "Автомашингүй өдөр" тохиож байна. Тиймээс 07.00-18.00 цагийн хооронд нийслэлийн төвийн зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж буй. Тодруулбал,

-Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл,

-Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж,

-Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар,

-Цаг уурын уулзвараас Төрийн ордон,

-Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.