Намрын хуурайшилттай холбоотойгоор шар өвсний болон ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгааг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Жил бүрийн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаа нь намрын түймрийн аюултай үед тооцогддог. Ой, хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байдаг аж.
Тухайлбал, унтраалгүй хаясан тамхины иш, шүдэнз, ил задгай асаасан гал, бүрэн унтраагаагүй үнс нурам нь хатсан өвс, навчийг шатааж, салхины нөлөөгөөр богино хугацаанд их хэмжээний талбайг хамарсан түймэр үүсгэх аюултай.
Иймд иргэдийг ой, хээрийн бүсэд ил задгай гал түлэхгүй байх, тамхины иш, шүдэнз болон галын цогийг бүрэн унтраах, хуурай өвс, хог хаягдлыг шатаахгүй байхыг анхааруулж байна.
Мөн гал түймрийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, 101 дугаарт мэдэгдэхийг ойн газраас зөвлөжээ.
Иргэн бүр галын аюулгүй байдлыг сахиж, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалахыг уриаллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!