Цагдаагийн байгууллагад энэ оны сүүлийн таван сарын хугацаанд хүний суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн тухай 84 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Эдгээр тохиолдлоос нэг нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол 45 тохиолдолд малд, гурван тохиолдолд айлын гэр, эд хөрөнгөд халдсан байна.
Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа.
Мөн хүрэн баавгайд ойртох, хөөх, дагаж зураг авахгүй байх, хоол хүнсний үлдэгдэл болон хог хаягдлыг ил задгай орхихгүй байхыг зөвлөж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!