Монгол Улсын Төрийн дууллын өдрийг тохиолдуулан маргааш буюу аравдугаар сарын 20-ны 11.40 цагт улс орон даяар Төрийн дууллыг нэгэн зэрэг эгшиглүүлэхээр болжээ.

Тодруулбал, морин цагт нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэх юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургууль дээрээ нэгдсэн байдлаар Төрийн дууллаа дуулах аж.

Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгээ дээдлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй.