НИТХ-ын ээлжит IX хуралдаан өнөөдөр /2026.11.09/ болж байна. Хуралдаанаар, 

-2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээ, түүний хэрэгжилтийн талаарх танилцуулга 

-Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 

-Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай 

-Зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ (Эмээлт эко аж үйлдвэрийн парк) 

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн төслийн зориулалтаар газар ашиглуулах тухай -“Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК байгуулах тухай 

-“Сэлбэ 20 минутиын хот корпорац” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай -Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай 

-Аялал жуулчлалын бүсийн менежментийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээний хэрэгжилтийн талаарх танилцуулга 

-Нийслэлийн ИТХ-ын хуралдааны дэг шинэчлэн батлах тухай -Сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгах тухай 

-Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Кибер аюулгүй байдлын хороо байгуулах тухай) зэрэг асуудлыг хэлэлцэнэ.