"Нарны хүү Сарны охин" ХХК-ны  захирал Д.Гүрсоронзод Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж цагдан хорьжээ. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллага 800 орчим иргэнийг хохирогчоор тогтоож, үүнээс 200 гаруй иргэн нь мэдүүлэг тайлбараа өгөөд байгаа аж.

 

Иймд залилуулсан иргэд байвал Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт яаралтай ирж, албан ёсны гомдлоо гаргах шаардлагатай байгааг албаныхан сануулж байна. 

 

Хэргийг тодруулбал, тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авчээ. Гэвч орон сууц одоог хүртэл баригдахгүй явсаар, 300 гаруй иргэнээс дөрвөн тэрбум гаруй төгрөгийг залилж авсан байна.

 

Таван хувийн хүүтэй зээлээр байр захиалаад, урьдчилгаа төлбөрөө хийсэн ч тогтсон хугацаандаа байрандаа орж чадахгүй байгаа  иргэд  амиа хорлохыг  завдсан тохиолдол ч өмнө нь гарсан удаатай.