Өнөөдөр Төрийн ордны зүүн талд нэг иргэн өөрийгөө шатаахыг завджээ. Тодруулбал өнөөдөр 11 цагийн орчимд иргэн С.Мишгээ гэх эрэгтэй Засгийн газрыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд өөр дээрээ савтай бензин асгах гэж оролдсон байна. 

 

Түүний уг үйлдлийг цагдаагийн байгууллагын алба хаагчид таслан зогсоожээ.  Иргэн С.Мишгээгээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр байцаалт авч байна.

 

Өөрийгөө шатаах оролдлого хийсэн Иргэн С.Мишгээ тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсныг эх сурвалжууд хэлж байна.