Байшингийн дээвэр шатаж, дотор байсан хоёр хүүхдийг галын аюулаас онцгой байдлын алба хаагчид аварчээ. 

 

Сүхбаатар дүүргийн XI дүгээр хороонд Н-ийн 4х2 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байгаа талаар дуудлага, мэдээлэл өнөөдөр /2019.12.11/ 05:32 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.

 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:37 цагт очиж, галыг унтраажээ.

 

Гал түймрээс 10 настай охин А, 7 настай хүү Д нарыг авран хамгаалж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.