Өнгөрсөн даваа гарагт “Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл”, “ХҮН”-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг огцрохыг шаардаж Цэцийн гадаа жагсаал зохион байгуулсан. Жагсагчид “Хүчирхийлэгчийг хулгайчид хаацайлахаа зогсоо”, “Одбаяр цэцээс огцор”, “Өгзөг барьсан савраа Үндсэн хуулиас тат” зэрэг лоозон барьж, "Цэцийн гишүүн Д.Одбаяр ҮХЦ-ийн даргын албан тушаалаас огцорсноор хариуцлага хүлээж байгаа юм биш, Цэцийн гишүүнээсээ ч давхар чөлөөлөгдөх ёстой. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа 50 мянган Монгол иргэнээс уучлал гуйх ёстой" гэсэн үндсэн хоёр шаардлага тавьсан.
Түүнчлэн “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн Д.Одбаярын утас руу огцрохыг шаардсан мессэж бичихийг уриалсан. Тэгвэл ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр өчигдөр тэдгээр мессэж бичсэн хэд хэдэн иргэд рүү хариу бичиж, залгажээ.


Ингэхдээ Д.Одбаяр “Нотлох баримт цугцуулж байна, бүрдүүлж байна” гэсэн байна. Энэ талаар Бид уучлахгүй хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг “Өчигдөр унтаж байхад Цэцийн гишүүнээр үлдсэн Одбаяр залгажээ. Ийм юмнаас айдаг нь залуу үеийнхэн бид биш. Огцор гэж МСЖ бичсэн хүмүүсийг бас дарамтлаад эхэлжээ. Шоронд хий эсвэл цааш нь харуул өөр яасан ч зогсохгүй шүү. Ичиж амьдармаар юм” гэсэн байна.
Сануулахад, ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Улаанбаатараас-Сөүл рүү зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчид ёс зүйгүй үйлдэл гаргасан хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж, 10 хоногийн хилийн хориг тавиулж байсан юм. Улмаар хэргээ хүлээж, долоон сая орчим воноор торгуулан Монголд буцаж ирсэн. Тэрбээр дээрх дуулианы дараа ҮХЦ-ийн даргаасаа чөлөөлөгдсөн ч гишүүнээрээ үлдсэн билээ. Жагсагчид түүнийг огцортол эсэргүүцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна.
нөгөө #Одбаяр чинь огцор гэж чат бичсэн хүмүүсийг бүртгээд баримтжуулаад эхэлж.#Бид_уучлахгүй хөдөлгөөний залуус хүмүүсийг мсж бичихийг уриалж байсан юм чинь эргээд мсж бичсэн хүмүүсээ хамгаална биздээ?@B_Munkhtselmeg pic.twitter.com/ZsBVx335EU
— Цэко Цэко (@tseko_tselmuun) December 11, 2019
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!