Товч.мн
ШИНЭ

Сэлэнгэ аймагт иргэнтэй маргалдаж, ангийн буугаар хий буудсан цагдаагийн алба хаагч шалгагдаж байнаНийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэБНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна ЗГ: Хүрэн баавгайн унтуулгын буу, эм урвалж бодис, багаж хэрэгслийг хил гаалиар импортоор оруулж ирэх асуудлыг шуурхай зохион байгуулнаЗГ: Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллааМонголын эмэгтэй сагсчид “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хасагдах шатанд шалгарлааХ.Бадамгэрэл: Энэ удаагийн асуудлыг зөвхөн нэг тэмцээн, нэг оролцогчийн асуудал болгон өнгөрөөж болохгүйНийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 446 цэгээр Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байнаДархлааг дэмжихэд өдөр тутмын хооллолт ямар ач холбогдолтой вэ?Азийн XX наадмаас уралдааны дугуйны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ“Шөнийн марафон” 17.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэЗэрлэг бөхөнгийн 3260 ширхэг эвэр хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Нийгэм

Монголын бас нэгэн соёл ЮНЕСКО-ИЙН ХҮН ТӨРӨЛХТНИЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ-ийн жагсаалтад бүртгэгдлээ

Товч.мн
2019.12.12

Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

 

 

Энэхүү хуралд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд сайд хуралд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ Монголчуудын бахархал болсон “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхэд дэмжсэн Хорооны гишүүн орнууд, Нарийн бичгийн дарга нарын газар, Үнэлгээний байгууллага, холбогдох хүмүүст Монголын ард түмний болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн ѳмнѳѳс талархал илэрхийлж цаашид Соёлын биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг онцгой анхаарч, бүрэн бүтэн байдал, оршин тогтнохыг хангахад шаардлагатай хүчин чармайлт гаргаж, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийллээ. 

 

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхтэй холбоотой бүртгэл судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичгийг боловсруулан хүргүүлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага сүүлийн таван жилийн туршид тууштай хийж гүйцэтгэсний үр дүнд ийнхүү дэмжигдэв. Цаашид энэхүү өвийг хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад Монголын ард түмний үүрэг оролцоо чухал билээ. 

 

 

Монгол Улсын “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртүүлсэн явдалд ЮНЕСКО-гийн Ерѳнхий захирлын орлогч захирал Эрнесто Оттоне манай ард түмэнд талархал дэвшүүлж, амжилт хүссэн байна. Мөн олон орны Засгийн газрын соёлын асуудал хариуцсан төлөөлөгчид баяр хүргэж, амжилт хүслээ.

 

 

 

 

 

 

 

ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дэх хуралд оролцож буй БСШУС-ын сайдын багийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Н.Уртнасан нар, Соёлын өвийн үндэсний төв болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ. Дашрамд дурдахад Латин Америкт ЮНЕСКО-ийн томоохон хурал анх удаагаа зохион байгуулагдаж, 138 орны 1400 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ.

 

 

Сэтгэгдэл 0

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!