Зам тээвэр, хөгжлийн яам (ЗТХЯ)-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын зургаанд болох байсан ч хохирогчийн эхнэр өөрийн биеэр хуралд оролцох хүсэлтээ өгсөн тул шүүх хуралдааныг өнөөдрийн хүртэл хойшлуулсан.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурлыг товлосон юм.
Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өндөрлөжээ.
Шүүхээс Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлж ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаажээ. Харин Б.Махбалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!