Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Улмаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд ирүүлж, улмаар яллагдагч нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн байхдаа оргон зайлсан юм. Б.Эрдэнэбаярыг 12 дугаар сарын 18-ны өдөр буюу шөнийн 02 цагт олж тогтоон саатуулсан.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Б.Эрдэнэбаярын Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгожээ. Мөн яллагдагчид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1 (нэг) сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!