Хоёр настай хүү гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй хэрэг гарч нийгмийг цочирдуулаад буй. Тодруулбал хойд эцэгтээ зодуулсны улмаас хоёр настай хүү нас барсан байж болзошгүй хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Түүний дүү нэг нас гурван сартай хүүхэд мөн л дээрх шалтгааны улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл гарсан.

 

Тэгвэл нэг нас гурван сартай хүүгийн биеийн байдал  хэвийн болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүдийн хойд эцэг гэх сэжигтэн этгээд өмнө нь ял эдэлж байсан бөгөөд түүнийг цагдан хориод байгаа ажээ.

 

Хэргийн газарт ажилласан шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.