Нийслэлийн мэргэжлийн хяналтын шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “Дэмч өргөө” ХХК-ийн хүнсний дэлгүүрт “MTR групп” ХХК-иас нийлүүлсэн гэх дугуйтай чихэр зарагдаж байжээ.

 

Тус чихэр нь хаяг шошгын зөрчилтэй, мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн байна.

 

Мэдээллийг хөрвүүлэхэд уг чихрийн орц найрлаганд  ангилалд хамаарах E102, E110 нэрийн хүнсний нэмэлтүүд орсон болохыг тогтоожээ.

 

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд доорхи нэрийн чихрийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.