ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ, ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:
☑️Тэтгэврийн зээлийг тэглэх дээд хэмжээ нь 6 сая төгрөг.
☑️Тэтгэврийн зээл авсан нийт ахмад настан 229 мянга. Үүнээс 21 мянга нь 6 саяас дээш төгрөгийн зээлтэй байна.
☑️Тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй 194 мянган ахмад настанд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалж гаргах үнэт цааснаас 1 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаас эзэмшүүлнэ.
☑️1 саяас доош төгрөгийн зээл авсан ахмад настанд зөрүү төлбөрт ногдох үнэт цаас эзэмшүүлнэ.
☑️Үнэт цаасыг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргана.
☑️Ахмад настан жилд 1 удаа 6 сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.
☑️Монголбанкны мэдээллээр 2019 оны 12 дугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ.
2018 оны 12 дугаар сард 91, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авсан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!