Дорноговь аймгийн Айраг сумын нэгдүгээр багийн иргэн М-ийн халаасандаа хийсэн гар утас дэлбэрч цээжин хэсэгт бэртэл авч, зүүн гарын бугалга хэсэг тасарсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Уг хэрэг өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр гарсан бөгөөд “АОВРОРУ ХХК”-ны ажилтны энгэрийн халаасанд байсан “САМСУНГ” гранд загварын  утас дэлбэрсэн байна.

 

Цагдаагийн мөрдөгчид шатсан утсыг хураан авч хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж.