Монгол Улсын арслан Энхтөгсийн Оюунболд 2019 оны улсын их баяр наадамд түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн.
Харамсалтай нь тус баяр наадмын үеэр авсан сэргээшийн шинжилгээгээр түүнээс хориотой бэлдмэл илэрсэн юм.
Улмаар Э.Оюунболд “А сорьцын сэргээшийн шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдсэн.
Тэрээр “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт өгсөн тодруулгадаа “Сэргээшийн асуудлын талаар надад одоогоор албан ёсоор мэдэгдсэн юм алга. Миний нэр төрд халдсан, над руу залгаж дарамталж байсан хүмүүстэй цаашид хатуу тэмцэнэ.
Наадмын өмнө над руу утсаар залгаж “Чамаас заавал допинг илрүүлнэ” гэж заналхийлж байсан удаатай” гээд “Сар шинийн барилдаанд зодоглох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Намайг гүтгэсэн. Би удахгүй барилдана” гэж хариулжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!