Бээжин - Улаанбаатар - Москва чиглэлийн гал тэргэнд явсан БНХАУ-ын найман иргэнийг Эрээн хотын эмнэлэг хяналтдаа авч, нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Улмаар дээрх Бээжин - Улаанбаатар - Москва чиглэлийн галт тэргэн зорчиж ирсэн 16 хүн өөрсдөө манайд хандаж, урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээ өгчээ. Тэдгээр иргэдээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. 

 

Түүнчлэн халдвар илэрсэн иргэдийн орлуулагчаар ажиллаж байсан нэг эмэгтэйг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлажээ. Одоогоор тус иргэний шинжилгээний хариу гараагүй байна. Өнөөдөртөө багтаад гарна гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Тус иргэний биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.