ТЕГ-ын тусгай ажилтнууд дээрэм хийснийг нь ТЕГ болон Эрүүгийн цагдаагийн албаныхан хамтран баривчилжээ. Тодруулбал Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үл таних дөрвөн хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2.500 еврог дээрэмджээ.
Улмаар Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад МУ-ын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааг ТЕГ болон Эрүүгийн цагдаагийн албаныхан хамтран явуулж 2020 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!