Шинэ төрлийн коронавирус болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, гараа угааж ариутгахыг ЭМЯ-наас зөвлөж байгаа. Тэгвэл эмийн сангуудад амны хаалт, гар ариутгагч дууссан, зарим эмийн сан 100-150 төгрөгөөр худалдаалдаг байсан нэг удаагийн амны хаалтыг 400-550 төгрөгөөр худалдаалж байгааг иргэд олон нийтийн сүлжээнд бичиж байна.
Эрүүл мэндийн яамнаас энэ талаар тодруулахад "Амны хаалт үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч "Мөнхийн тун" үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 40000 ширхэгийг үйлдвэрлэн, эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудаар түгээж байна. Мөн хэд хэдэн компани гаднаас импортлож оруулж ирээд одоо эмийн сангуудаараа түгээж байна" гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!