Буянт Ухаа олон улсын нисэх буудалд ХӨСҮТ ийнхөн шуурхай ажиллалаа. Учир нь өнөөдөр буюу 2020.01.27-ны 20:00 цагт Хонконгийн нислэгээр өндөр халуунтай, биеийн байдал нь сайнгүй иргэн зорчин ирж буй тухай мэдээллийг нисэх буудлаас өгчээ.

 

Тус мэдээллийн дагуу ХӨСҮТ-ийн Тандалтын багийнхан "Чингис хаан" олон улсын нисэх буудалд Хонконгоос ирсэн халуунтай зорчигчийг тусгаарлан, үзлэг шинжилгээ хийсэн нь энэ аж.

 

Тандалтын багийнхан нэг хүн халуурсан гэх мэдээллийг анхлан өгсөн ч үзлэг шинжилгээний үеэр хоёр хүн халуунтай байжээ. Улмаар тэдгээр иргэдээс шаардлагатай шинжилгээ  авахын тулд ХӨСҮТ д авчиран тусгаарласан байна.

 

Эдгээр иргэд нь Тайвань улсад сурч байсан оюутнууд аж.