Хэнтий аймгийн Чингис хотын нэгдсэн эмнэлэгт 14 настай хүүхэд уушигны хатгалгаа өвчний улмаас нас барсныг Эрүүл мэндийн яам баталлаа.
Талийгаач өнөөдөр өглөө 8 цагийн үед нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ. Харамсалтай нь 16 цагийн орчимд нас барсан байна.
Үйл явдалтай холбогдуулан Чингис хотын эмнэлэгт хөл хорио тогтоосон бөгөөд холбогдох албаныхан шуурхай хурал зарлажээ.
Улмаар цогцосноос дээж аван ХӨСҮТ-д хүргүүлэхээр явуулсан байна.
Энэ талаар зарим хэвлэлд, талийгаачийн ангийнх нь хүүхэд нэгдүгээр сарын 10-нд Хөх хотоос ирсэн, хүүхдүүдэд чихэр тараасан, одоогийн байдлаар ангийнх нь найман хүүхэд халуунтай байгаа хэмээн мэдээлсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!