Засгийн газар энэ сарын 26-нд БНХАУ-ын Ухань хот буюу коронавирусийн шинэ халдварын голомтод буй 32 монгол иргэнийг эх оронд нь авчрах шийдвэр гаргасан. Үүний дагуу өчигдөр 11.00 цагт манай улсаас МИАТ компанийн онгоцыг нисгэхээр төлөвлөсөн ч БНХАУ-ын халдварын голомт руу нэвтрүүлэхгүй гэсний улмаас онгоцоо нисгэж чадаагүй байна.
Сүүлийн үеийн мэдээллээр Ухань хот дахь Монгол иргэд сургууль дээрээ өдөр тутам шинжилгээнд хамрагдаж байгаа аж. Эдгээр иргэдийг нисэхээс өмнө шинжилгээнд хамруулаад ямар нэг халдваргүй, өвчний ямар шинж тэмдэггүй тохиолдолд явуулахаа БНХАУ-ын тал мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!