Ухань хот дахь иргэдээ авах хүсэлтийг Засгийн газраас БНХАУ-д гаргасан.  Тэгвэл уг хүсэлтийг БНХАУ хүлээн авсан байна.

 

Коронавирусын халдварын голомт болсон БНХАУ-ын Ухань хотод манай улсын 33 иргэн байгаа. Тэдний хоёр нь Уханьд үлдэх бол 31 нь эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. 

 

Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтой аж.