Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголттой холбоотой асуудлыг хэлэлцлээ. НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар сарын 10-наас эхэлж иргэдийн дансанд хийхээр болжээ.
Татварын ерөнхий газар 2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911,707 иргэний 146,1 тэрбум төгрөгний буцаан олголт олгохоор байна. Нийт буцаан олголт авах иргэдийн 359,170 иргэний 14,9 тэрбум төгрөгний буцаан олголтод эрсдэл тооцсноос 996 иргэнд 2,1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байна. Эрсдэл тооцох явцад үүрэн телефоны операторуудаас нэг иргэн өдөрт 8392 баримт буюу 346 сая төгрөгийн баримт шивсэн, шатахуун импортлагч аж ахуйн нэгжээс нэг иргэн 16 баримт буюу 73 сая төгрөгний баримтыг оруулсан тохиолдол байна.
НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төсвийн орлого сайжирч, НӨАТ-аас улсын төсөвт төвлөрөх орлого жил бүр өсч байна. Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189,9 тэрбум төгрөг буюу 21,1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530,0 тэрбум төгрөг буюу 94,3 хувиар тус тус нэмэгдсэн байна. НӨАТ-ын төрлөөр 2016-2019 онд улсын төсөвт нийт 3’279.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.
Монголын татварын алба Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1-д заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд / энэ удаа 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг хуучин хуулийн дагуу жилд нэг удаа олгохоор ажиллаж байна/ албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох ажлыг дөрөв дэхь удаагаа зохион байгуулж байна. Цаашдаа НӨАТ-ын хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр улирал тутам олгодог болно .
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!