Дархан-Уул аймагт хоёрдугаар сарын 4-нд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүү өнөөдөр мэдээлсэн.

 

Тухайн иргэн одоогоор ханиалгаж, цээж хөндүүрлэсэн шинж тэмдэгтэй, биеийн байдал дунд зэрэг байгаа аж. Тэрбээр нэгдүгээр сарын 7-30-ны өдрүүдэд Тайваньд зорчжээ. Улмаар 30-ны өдөр Улаанбаатарт онгоцоор ирж, тэндээсээ шууд өөрийн хувийн унаагаар Дархан руу ирсэн байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар “Тухайн иргэн Коронавирусийн талаар мэдээлэл сайтай байгаа, Тайваньд байх хугацаандаа амьтны гаралтай бүтээгдэхүүн, хоол хүнс хэрэглээгүй.

 

Гадуур гарч хүмүүстэй уулзаагүй” гэж байгаа ч эрсдэлтэй бүс нутгаар зорчсон, дээр нь тодорхой шинж тэмдэг илэрч байгаа учраас тусгаарлах ёстой. 30 орчим настай, эмэгтэй хүн бий” гэх мэдээллийг өгсөн байна.