"Орхон аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн учраас өнөөдөр шинжилгээний хариу гарна. Харин Дархан-Уул аймагт тусгарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирсийн халдвар илрээгүй" хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Өчигдөр буюу энэ сарын тавны өдөр ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдол шинээр илэрч тусгаарлагджээ. Тодруулбал, тус өдрийн Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн манай иргэн, мөн нэгдүгээр сарын 31-нд Замын-Үүд боомтоор галт тэргээр хил нэвтэрч орж ирсэн иргэдийг тус тус тусгаарлажээ.
Тэдэнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д хандсан байна. Хоёрдугаар сарын 5-ны 17:00 цагийн байдлаар ХӨСҮТ-д долоон сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!