Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 6 хүнийг тусгаарлан, хянаж байна. Харин хөдөө орон нутагт Ховдод хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарлан, хянаж байгаа аж.  ДЭМБ-ын мэдээлж байгаагаар нийтдээ  31436 хүн халдвар авч,  638 нас баралт бүртгэгдсэн байна.

 

Халдвар авсан  3174 шинэ тохилолдол бүртгэгдлээ.  Халдварын 70 хувь нь Ухань хотод гарч байна. 

 

Мөн ДЭМБ-аас шинэ коронавирусийн тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээний уялдааг хангах зорилгоор  675 сая ам.долларын төсөвтэй бэлэн байдал, хариу арга хэмжээний стратеги төлөвлөгөөг баталжээ.

 

Өчигдөр ДЭМБ-аас 200 гаруй орны НҮБ-ын төлөөлөгчийн газартай видео хурал хийж, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, ирэх долоо хоногт  коронавирусийн эрдэм шинжилгээг олон улсад уялдуулах зорилготой  форум зохион байгуулахаар болсон байна.