Гаалийн ерөнхий газраас 2020 оны байдлаар гаалийн байгууллагын хэмжээнд гарсан, илрүүлсэн хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг өнөөдөр өгсөн.

 

Энэ үеэр хар тамхитай холбоотой ноцтой зөрчлийн талаар ярьсан юм. Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар "

 

Он гарснаар хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол бүртгэгдээгүй. Хяналт шалгалтын эрчимжүүлсэн байдалд ажиллаж байгаа. Нуун далдлах аргын талаар би дэлгэрэнгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй яримааргүй байна. Сөрөг үр дагавар гарах магадлалтай.

 

Жишээ дурдахад, мөс гэх бодисыг дөнгөж төрсөн нярай хүүхдийн эд зүйлд нуугаад хүүхэдтэйгээ оруулж ирж байсан. Мөн шуудан илгээмжээр дамжуулан бусдын хаягийг ашиглан илгээсэн байсан. Иймд хувийн мэдээллээ хянаж, хамгаалж байхыг хүсэж байна. Мөн шуудан илгээмжээр дамжуулан бусдын хаягийг ашиглан илгээсэн байсан. Иймд хувийн мэдээллээ хянаж, хамгаалахыг зөвлөж байна" гэсэн байна.