Коронавирусын тархалтаас сэргийлж Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаад байгаа.

 

Хорио цээрийн үед ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар хүргээд нэг долоо хоногийн хугацаа өнгөрч байна.

 

Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 10-ны Даваа гаригаас хоёрдугаар сарын 14-ний Баасан гаригт гарах ЕБС-ийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарийг хүргэж байна.