Засгийн газар: БНХАУ руу явах автобус, онгоц, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо

Админ
2020/02/13

Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж байгаа юм.

 

Тодруулбал, маргаашнаас Хөх хот, Бээжин, Эрээний галт тэрэг, нислэгүүдийг зогсоох асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

 

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Маргаашаас эхлэн Хятадаас ирэх, явах галт тэрэг, нислэгүүдийг зогсоож байна.

 

Тэнд байгаа иргэдэд эх орондоо ирэх хугацаа зааж өгсөн. Одоо тэнд байгаа иргэд хэрвээ эх орондоо ирэхийг хүсвэл тусгай захиалгат нислэг гаргана. Зардлыг нь өөрсдөө даана. Ирээд энд хотоос зайтай газар тусгаарлана” гэсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна