Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгууд хөл хөдөлгөөнөө хязгаарлаад эхэлжээ.
Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга өчигдөр /2020.02.18/ захирамж гаргаж, коронавирусын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд, автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлажээ.
Түүнчлэн Говь-Алтай, Дундговь, Увс, Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг энэ сарын 21-26-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан сар шинийн баяраар орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал өчигдөр мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!